Бэлгийн багц
1 / 4
Цагаан Бадамлянхуа сет
190,000 ₮
Өнгөний сонголт
Цагаан
Лянхуа цэцэгний навч дэлбээ нь өөртөө наалдсан хир тоосыг усан дуслаар өөрөө угааж цэвэрлэдэг зохилдолгоотой, хүн төрөлхтөний дур хорхойсол, буртагт огтхон ч үл автан орших чадвартай ажээ. Энэхүү ариун цэцгийг алтаар товойлгон ариун байдлыг нь билэгшээн сүүн цагаан шаазан дээр сийлэв. Хамтдаа суусан хүмүүст эгэл амьдралын хором бүрийн үнэ цэнийг сануулж, хүсэл шуналын дундах ариун гэгээн сэтгэлийн орон зайг Бадамлянхуа цайны сетээр бэлэгдэв.
- Орц, материал
- • Материал: 46% ясны орцтой өндөр чанарын гангар (Bone China). • Чимэглэл: 24 карат алтны түрхэцтэй. • Хийцлэл: Эмбосэд буюу гар хүрэхэд мэдрэгдэх товгор хээтэй чамин дизайн.
- Хэмжээ / багтаамж
- Аяганы багтаамж: 250 мл