Шинээр нэмэгдсэн
Онцлох бүтээгдэхүүн
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
Танд хэрэгтэй
хариултууд.
Захиалга, хүргэлт болон бүтээгдэхүүний арчилгааны талаар хамгийн их асуудаг зүйлс.
Өөр асуулт байна уу? +976 7277-7717Гангар шаазан хэрхэн арчлах вэ?
Гангар шаазан эдлэлийн өнгө, гялбаа, нарийн хийцийг удаан хадгалахын тулд бүлээн усанд зөөлөн порлон эсвэл даавуугаар гараар угааж, цэвэр алчуураар даруй арчиж хатаагаарай. Алтан, мөнгөн хээтэй эсвэл гараар зурсан чимэглэлтэй шаазанг аяга таваг угаагч машинд угаахаас зайлсхий. Алтан, мөнгөн бүрэлттэй болон металл чимэглэлтэй шаазанг бичил долгионы зууханд хийж болохгүй. Оч үсэрч, хээ чимэглэл гэмтэх эрсдэлтэй. Цэвэрлэхдээ төмөр үрүүл, хатуу сойз, зүлгүүртэй нунтаг болон хүчтэй химийн бодис бүү хэрэглээрэй. Цай, кофены толбыг зөөлөн угаалгын шингэнээр арилгана. Мөн хээтэй, хээгүй аль ч шаазанг температурын огцом өөрчлөлтөөс хамгаалж, халуун шаазанг хүйтэн усанд дүрэх, хүйтэн шаазанд буцалсан ус шууд хийхээс зайлсхийгээрэй.
Захиалгаа хэрхэн баталгаажуулах вэ?
Та худалдан авах бүтээгдэхүүнээ сонгон сагсандаа нэмж, захиалгын мэдээллээ үнэн зөв бөглөсний дараа төлбөрөө төлнө. Төлбөр амжилттай хийгдсэнээр таны захиалга автоматаар баталгаажиж, захиалгыг бэлтгэх болон хүргэлтийн үйл явц эхэлнэ. Зөвхөн захиалга үүсгэсэн нь баталгаажсанд тооцогдохгүй бөгөөд төлбөр бүрэн төлөгдсөн байх шаардлагатай.
Хүргэлт хэдий хугацаанд хийгдэх вэ?
Таны захиалга баталгаажсан цагаас хамааран хүргэлт хийгдэнэ. Өдрийн 12:00 цагаас өмнө захиалгаа баталгаажуулсан тохиолдолд тухайн өдөртөө, харин 12:00 цагаас хойш баталгаажуулсан тохиолдолд дараагийн өдөр хүргэгдэнэ. Хүргэлтийн хугацааг захиалгын төлбөр амжилттай төлөгдөж, захиалга баталгаажсан үеэс эхлэн тооцно.
Бүтээгдэхүүнээ ижил төрлөөс сольж болох уу?
Ижил бараагаар (Жишээ нь: өнгө солих) гэх мэт барааг 24 цагийн дотор баримтаа авчраад сольж болно. Та сонголтоо зөв хийж манайхыг сонгон үйлчлүүлсэн таньд баярлалаа.
Эмзэг бүтээгдэхүүнийг хэрхэн савладаг вэ?
Бид эмзэг, амархан гэмтэх эрсдэлтэй бүтээгдэхүүнийг тээвэрлэлтийн явцад эвдрэл, гэмтлээс хамгаалах зорилгоор тусгай зориулалтын хамгаалалтын сав, баглаа боодолд найдвартай савладаг. Манай мэргэжлийн ажилтнууд бүтээгдэхүүний онцлог, эмзэг байдлыг харгалзан сайтар баглаж, бүрэн бүтэн, аюулгүй байдлыг ханган хүргэлтэд илгээдэг.
Бэлгийн савлагаа хийдэг үү?
Манай дэлгүүрийн сонгогдсон нэр төрлийн бараа бүтээгдэхүүнүүд бэлгэнд өгөхөд тохиромжтой, тусгай зориулалтын гоёмсог сав, баглаа боодолтой ирдэг. Эдгээр бүтээгдэхүүн нь нэмэлт савлагаа шаардахгүйгээр хайртай дотнын хүмүүстээ бэлэглэхэд тохиромжтой бөгөөд бүтээгдэхүүний онцлогт нийцсэн, үзэмжтэй савлагаатай байдаг.
Бүтээгдэхүүний арчилгааны зөвлөгөөг хаанаас авах вэ?
Та худалдан авсан бүтээгдэхүүнийхээ зөв хэрэглээ, арчилгаа болон хадгалалтын талаарх мэдээлэл, зөвлөгөөг манай албан ёсны Facebook пэйжээр дамжуулан эсвэл холбогдох утасны дугаарт залгаж авах боломжтой. Манай ажилтнууд бүтээгдэхүүний онцлогт тохирсон арчилгаа, ашиглалтын зөвлөмжийг өгч, таны сонирхсон асуултад хариулах болно.